би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй

Бичин жилийн анхны бодол

Бичсэн: director
07:45 , 2016-02-11 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Муу нигуурт гэх бичин жилийн сар шинийн мэндийг бурхны олон үрс, тэнгэрийн олон үрс, элбэрэлт аав ээжийн үрс та бүгдэд хүргээд сав дүүрэн хоолтой, санаа дүүрэн ажил үйлстэй, гал нь илчтэй, сэтгэл бүтэнтэй, алаг үрс нь эрүүл цовоо, өтгөс буурал нь ухаан саруул, залуус хойч нь цог золбоотой, бага балчир, идэр залуус, ахмад буурлууд, төр түмэн олон минь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой сайхан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Нар нь налайгаад, хүн зон нь үндэсний бахархал болсон гоёлоо өмсөөд, мишээл татуулан бүгд л дээдийн дээд үг болсон ерөөл хэлэлцэн байх нь хүндэтгэм сайхан сана...


Хоосонгүй хоосон

Бичсэн: director
16:42 , 2015-01-16 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
     Өнөөдөр бүх зүйл энгийн хэрнээ уйтай бас таамаглашгүй тааварлашгүй гэрэлтэй ч сүүдэртэй мэдрэмтгий хэрнээ ухаангүй тийм л ертөнцөд бид амьдарч ажиллаж туулж өнгөрүүлж байх шиг ээ. Нэгэн өдөр тэнгэрт нисдэг байхад нэгэн өдөр газарт доголж явах нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой зүйлийн нэг үү? Сэтгэл баясч явахад харанхуйд урагшлах тэмүүлэлгүй болтлоо сэтгэлийн гэрэл гэгээ унтарч урам хугарахыг заавал үзэх тавилантай юу. Бурхан хүн бүрт даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэдэг ч гэлээ хүн өөрөө оноогдсон тэр бэрхшээлийг улам хүндрүүлдэг үү. Энэ бүхний эцэст нэг л үгийн утгыг би мэдэж ойлгох ...


House design

Бичсэн: DESI
13:29 , 2013-06-07 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос




















Зарим нэг алцганасан тэнэгүүдэд

Бичсэн: DESI
10:43 , 2013-05-22 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Өтөл, төгсгөл, эцсийн амьсгал өөрт чинь тохиогүй юм шиг битгий алцгана бүсгүй минь
Өрөөлийг өөрт чинь, өрийн данстай мэт өнгө мөнгөөр хэмждэгээ боль бүсгүй минь
Чиний залуу бие хормын төдийд балчигдаж, ганцхан шөнийн цэнгэлээр гайд гардаг юм бүсгүй минь
Залуу хонгор нас чинь, авсан цэцэг шиг чинь гундаж авс, хогын саванд аль аль чинь таглагдана.
Сайхан төрлөө гээд өтөл чамайг тойрохгүй ээ, хөөрхөн төрлөө гээд эрлэг чамайг ялгахгүй ээ
Үхэх төрөхөөс өөр үнэнгүй энэ хорвоод үйлдэж байгаа нүгэлийнхээ үрийг даахаар үйлд
Өтөлж ганцаардах насандаа санаа алдахгүй амьдарч
Өгөрч хатах цогцосоо булуулах ...


Яаж амьдрахыг аав ээж биш Амьдрал өөрөө заагаад өгдөг юм билээ...

Бичсэн: DESI
15:27 , 2013-03-24 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Өглөө гараад л орой орж ирдэг нэг л их ажилтай хүн. Эцэг эхээсээ өрх тусгаарлалгүй залаад ирсэн жанжин шиг амьтан орж ирж хийсэн хоолыг нь хоолой давуулж залигчихаад, хиртэй хувцасаа угаалгын өрөөнд шидчихээд л ор, дэрээ ч хураалгүй хаяад л гардаг байж билээ... Гэнэтхэн дүү нар зарим нь зулзагалаад зарим нь зулзаглуулаад бүл нэмээд багтаж шингэх газаргүй болоод ад үзэгдэж хөөгдөж туугдахдаа хүрээд ирдым биз дээ. Анхны хүү болж аав ээжийгээ баярлуулан гэр дүүрэн гэгээ цацруулсан том хүүгийн Ретинг анхны ач, зээгий сургаар газартай шороо бужигнуулаал унаа. Одоо тэгээд яахуу дээ авсан авгай...


Бөднө шувууны өндөг

Бичсэн: director
13:12 , 2013-02-18 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
      Бөднө шувууны өндөг идэх их сайн гэж сонсоод  сар шахуу хэрэглэж үзлээ. Эрэгтэй хүн бол 2 ширхэгийг түүхийгээр нь ууж хэрэглэнэ. Эмэгтэй хүн 4-6 ширхэг, хүүхэд 4 ширхэгийг чанаж идэх ёстой юм билээ. Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэх ёстой. Заавар дээрээ 5 минут чанана гэсэн байсан ч миний хувьд 2-3 минут чанахад хангалттай сайн болдог юм байна лээ. Үр дүн нь үе мөч, цус төлжилт, дархлаа дэмжих, бактерийн болон  хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж хүний бие махбодиос хүнд металлыг гадагшлуулна. Мөн идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д ...


ААВ УУ? ЭЦЭГ ҮҮ?

Бичсэн: DESI
08:06 , 2012-11-18 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
ААВ, ЭЦЭГ-гэдэг энэ хоёр үг бол үнэндээ хүүхэн шаагаад хүүхэдтэй болгочихсон нэг нөхөрийг л хэлээд байгаа юм л даа. Гэхдээ бас өөр нэг өнцөгөөс хархад энэ үгс өөр өөр утга хадаглаж байдаг. Учир нь жаахан болох бүтэхгүй нөхдийг "Манай хүүгийн /охины/ Эцэг нь гэж нэг юм" (хүмүүсийн ярианд их хэрэглэгддэг) гэх яриаг бид бүгдээрээ л сонссон байх. Энэ бол ААВ гэдэгээс маш их ялгаатай. Харин тэр хүний амьдралд оролцоотой үүргээ биелүүлж хүн болгож , ухаан заяасан зам мөрийг нь заасан хүмүүнийг бол ААВАА гэж дууддаг. Тийм л хүмүүнийг ААВ гэж нэрэлдэг билээ. Хүүхдээ хаяад явсан, хүний охин жирэмсэн бо...


Нэг залууд

Бичсэн: DESI
02:46 , 2012-10-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүе залуу!!!

Хөнгөмсөг бүсгүйн хормой сахиж учирсан нэгнээ гомдоосон уу?

Хөөрхий нэгэн бүсгүйг орхиж хүйтэн бороонд цувгүй үлдээсэн үү?

Ухаалаг даруухан үгийг нь сонсолгүй, увиагүй үгээр булшилсан юм биш үү?

Хамгаас илүү гэж чамайг ширтсэн, харцыг нь чи дальдчуулсан юм биш үү?

Чиний л төлөө гэж цохилсон зүрх тэрхэн хооронд зогссоныг чи мэдэх үү?

Чамд итгэсэн ганцхан итгэл тэрхэн хоромд алдарсаныг  чи мэдэх үү?

Дусал нулимснийх нь шорвогыг чи мэдэх үү?

Дассан сэтгэл нь шархалсаныг чи мэдэх үү?

Сайханаас нь сайхан төрөөгүй байж болох ч сэтгэлээ сэмлүүлэх шалтгаан биш ээ 

Халуухан нэгэ...



Үл таних бүсгүйд ... бас таньдаг бүсгүйд...

Бичсэн: DESI
01:58 , 2012-10-07 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Уяраагаад хэрэггүй ээ бүсгүй минь
Болзоот учиралыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний ялдам хоолой цуурай шиг замхардагыг би мэднэ

Налаад хэрэггүй ээ бүсгүй минь
Энгэртээ тэврэхийг хүсэхгүй байна
Сайхан хүүхний хөөрхөн дүр үүл шиг нүүдгийг би мэднэ.

Шивнээд хэрэггүй ээ бүсгүй минь
Үгийг чинь сонсохыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний худал үгс салхи шиг хийсдэгийг би мэднэ... гээд хуцчий яахээн та муунууд ха ха ха ...


ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС

Бичсэн: DESI
02:05 , 2011-10-26 .. Бичигдсэн: Урлаг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
”ДОЗ” энтертайнмент студиин “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай аваад иржээ. Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна. Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр буй /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт ний...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 34 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Ухаарал
Бодол сэтгэлийн үзүүрт
Арай л бишээ
Гайхалтай гайхамшигтай
миний амьдрал
бусад гэхдээ л өөр

Сүүлийн бичлэгүүд

ЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙ
Би аз жаргалтай хүн мөн болуу?
хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна.
өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг
энэ өдөр
энэ насны минь жаргал
Хаанаас хэн гэгч нь вэ хө
сайнуу хүмүүсэээ

Найзууд

arch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх