би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй

Хүн хүндээ хайртай байдаг

Бичсэн: director
10:59 , 2009-06-26 .. Бичигдсэн: Бодрол .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
     Lemon-ны блогоос нэгэн зүйлийг уншаад  жаал бодол болов. Гэр бүл салан бутрахад хэн буруутайв, хэн нь амьдралаа хэвээр нь авч үлдэх гэж хичээдэг вэ. Залуу гэр бүлүүд яагаад бие биенээ гомдоож эм нь нулимс дуслуулж, эр нь гараа зангидан  хамаг юмаа авч савах ёстой гэж. түүний цаана бүлтэгэнэх бяцхан хүүхдүүд яах ёстой гэж. Эцсийн эцэст гэр бүлтэй болсон нь буруу юу, цаашилбал хохь нь уу. Үеийнхнээсээ харьцангуй эрт гэр бүлийн амьдралд орсон хүнд амьдралын ачаа хүнддэж, түүнийгээ даван туулах зориг тэвчээр үгүйлэгдэж, цус нь арай л шингэддэг юм болов уу даа. Чи би дээ тулсан үзэн ядалт хоро...


энэ бол...

Бичсэн: Тархи өрөмдөгч
12:42 , 2009-06-24 .. Бичигдсэн: Зүгээр л .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос



Унтаа амьдралаа гэж...

Бичсэн: Тархи өрөмдөгч
20:36 , 2009-06-23 .. Бичигдсэн: Зүгээр л .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

 "Магадгүй
  Маргааш болохгүй
  Унтах хэрэгтэй
  Угтаа тэр л амьдрал байж болох юм...” гэсэн энэхүү дөрвөн мөр миний анхаарлыг татахгүй байж чадсангүй.
Хүн бүхэн л маргаашийнхаа тухай бодож, өөрийн хувь заяаг дэнслэн суудаг биз ээ. Тиймээ энэ бол амьдрал...
Харин маргааш гэдэг өдөр учир утгагүй мэт санагдаад, өнөөдрөөр л баймаар ирэх үе цөөнгүй. Энэ ч мөн л амьдрал...
Өнөөдрөөрөө тэгвэл яаж үлдэх билээ?
Бурхадын заль- тас харанхуй шөнийн гүнээс бодол шүүрдэж нэг хэсэгтээ амь аргацаах.
Бурхан сэрүүн, би сэрүүн- бид хоёрт одоо л ярилцах цаг гарах нь дээ.
Харин унтаж л болохгүй, хэрэв тэгвэл тэр мин...


Messenger-т нуугдаад байгаа нөхдийг олоод ав

Бичсэн: director
17:19 , 2009-06-22 .. Бичигдсэн: Мэдэхэд илүүдэхгүй .. 48 сэтгэгдлүүд .. Холбоос
    
 Үргэлж л байхгүй, offline байдаг нөхдийг олоод авчихаж болно. Үүнийг яаж хийх вэ гэвэл тун амархан. Нуугдагсдыг шууд л доор жагсаасан холбоосуудын алинаар нь ч ороод л ID-г хийгээд Enter дараад үзчих.
1.  Энэ байна
2.  Бас энд
3. Дахиад нэг гэх мэт зөндөө олон илрүүлэгч байна.  За тэгээд олоод л, илрүүлээд л, ичээгээд л, цочоогоод л байж дээ, найзуудаа.


...


Мэнгэ байх сайн уу?

Бичсэн: director
10:08 , 2009-06-22 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос

     Нүүрэн дээр мэнгэ гарчихлаа, авахуулчихмаар байна. авах гэж оролдсон чинь цус гараад өвдөөд байх боллоо гэх мэт яриа нэг бус удаа сонсож байсан учир мэнгэний талаар мэдээлэл хүргэхийг хичээлээ. Ямартаа ч төрөлхийн бус мэнгийг авахуулах гэж мэс ажилбарт орсноор үхэлд хүргэж болох аюултайг мэдэж авав. Мэнгэний талаар доор өгүүлбэл:
     Хүний бие дээрх мэнгэний тоо нь бие махбодийн хөгшрөлтийн үйл явцын хурдны маш сайн илэрхийлэл болж болох юм гэж Британийн эрдэмтэд үзэж байна. Тэдний хэлснээс үзвэл, мэнгэний тоо нь эс хуваагдах бүрийд цooрдoг хромсомын сүүлчийн хэсгүүдийн урттай тэнцүү байд...


Монголоороо л үлдэх юмсан

Би Монгол тархинд уг нь дэндүү их итгэдэг байсан юмсан.
Гэвч энэхүү итгэл минь өдрөөс өдөрт алдуурч байна.
Нэг л өглөө сэрэхэд хүү нь аавыгаа, аав нь хүүгээ танихгүй болчихсон байна.
Энэ бүхэн тун удахгүй ирнэ. Гэхдээ Хангүг савангийн дуурийн гунигт тарчлаант хувь заяанд сүсэглэн залбирч, шүтсээр байвал шүү дээ. Яагаад бид ийм байдалд хүрэв...Монгол хүн Монголоороо үлдэхэд тийм гутамшигтай санагдаад байна уу
Хааяа нэг үзэсгэлэнт охидоо харж нүдээ баясгаюу гэтэл үхээнц дорой, шулам зэтгэрийн хорлолт савангийн дуурийн хуулбарууд. Эзэн Богд дээдсийнхээ ухаан бодлыг хуулбарлаж болно оо доо айн.
Тэд ...


Өөрийнхөө тархинд хийсэн мэс ажилбар

Бичсэн: Тархи өрөмдөгч
23:58 , 2009-06-20 .. Бичигдсэн: Миний шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Шинжлэх ухаанчидын үздэг шиг
Эрүүл биеэ зүсэж зовоосонгүй
Тархинд буглах солиорлынхоо нянг
Эмчлэх-гүн ухаанч арга оллоо

Мөнх биш амьдралын тухай
Гашуун эм уух бүрдээ бодох нь сэтгэлгээ биш гэж үү
Гүн ухаанчидын хэл ороолцдсон онол
Монгол тархинд минь эс нөлөөлөх нь юу билээ

Нэг.
2008.11.05 ны өдөр
Өглөөний цайн дээр
Өрөөнд байгаа жижиг жоомыг олж хараагүй ч
1988.07.25ны өдрийн мэдрэмж надад туслав

Хэзээ нэгэн өдөр
Хиймэл оюун санааны нээлт хийвэл
Тийм жижиг биет болохгүй юм шүү гэж
Тархины бичлэгийн үзүүлэлт сануулаад байх шиг

Хоёр.
Би хэзээ үхэх вэ
Энэ л намайг зовоогоод байгаа байх
Бурхан болсон нэгний зургийг ...


Миний айдас

Миний үхэх цагийн сэрэл...
Энэ тачаадал- Ядуу, хоосон уураг тархины нөлөөллөөс болж улам их идэвхждэг.
Энэ хурдсал- Хэн нэгнүүдийн хаан эсвэл мөхөс бодлуудын гуйлтаар өнөөдөр дээд цэгтээ хүрлээ.
Энэ яг секс шиг...
Хүмүний айдас гэдэг үхлийн өчүүхэн дөнгөлөлтөөс мултарч чадахгүйдээ бухимдсан "тэнэг төгсгөл"-өөр өндөрлөдөг.
Харин би өөр ертөнцийн ховсдол, эсвэл өөдгүй энэ амьдралаас хурдхан ангижрах гэсэн гэнэтийн их хүсэл, баяр бахдалаасаа болоод маш их яарч байх шиг.
Энэ эрчимт хүсэл- Намайг өдөр болгон зовоож ирсэн "хоол хийдэг заазуур" луу түлхсэн ч байж болох.
Энэ дур тавилт- Ямартаа...


Яруу найрагч Б.Галсансүх

Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг
Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг
Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л
Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг
Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг
Оршин суух хаяггүй чам р...



Магадлалын хязгаар

Бичсэн: Тархи өрөмдөгч
18:38 , 2009-06-17 .. Бичигдсэн: Миний шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

 

Магадгүй

Маргааш өглөө болохгүй

Унтаад хэрэггүй

Уйтгарт зүүд дахиад амилна

 

 

 

Цагийн зүү, гоожуурын усны чимээ

Цонхны цаана хав харанхуй

Нүдний давхраа, халуун амьсгал

Нүцгэн бие аз жаргалтай нойрсоно

 

 

 

Тэгсэнээ,,,чимээ алсарч

Цонхны цаана хүйтэн бороо

Нэргүй захиа, гүнзгий санаа алдалт

Цоожгүй орон зай-тэгээд унтвал гоё

 

 

 

Урт ой санамж, богино ухамсар

Уртаас урт, богиноос богино цагийн зүү

Унтаж байгааг нь хараад санаа амарвал

Удаанаар нүцгэн биеийн хөрөг зураг зураад үз

 

 

 

...


{ Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 34 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Ухаарал
Бодол сэтгэлийн үзүүрт
Арай л бишээ
Гайхалтай гайхамшигтай
миний амьдрал
бусад гэхдээ л өөр

Сүүлийн бичлэгүүд

ЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙ
Би аз жаргалтай хүн мөн болуу?
хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна.
өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг
энэ өдөр
энэ насны минь жаргал
Хаанаас хэн гэгч нь вэ хө
сайнуу хүмүүсэээ

Найзууд

arch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх